УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Н.Мягмар, Ц.Уртнасан нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүний албан тушаалд нэр дэвшүүлэх, эсэхийг хэлэлцэж байна.
Нэр дэвшигч Ц.Уртнасан эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдаж, шалгуулж байгаа гэдгээ өөрөө хэлэв. УИХ-ын гишүүн Н.Батсүмбэрэл яагаад ийм хүнийг Байнгын хорооны гишүүд дэмжсэнийг тодруулав. УИХ-ын дарга С.Бямбацогт "Гагцхүү шүүх л хүний гэм буруутай эсэхийг шийддэг. Хуулийн энэ заалтыг УИХ-ын гишүүд уншаарай" гэв.
УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Хүнээс бөөс олж түүе гэвэл Н.Батсүмбэрэл гишүүнээс ч бөөс олдоно шүү. УИХ-ын гишүүн Д.Ганбат: МАН анх удаа ямар нэг асуудалд нэр холбогдоогүй хүнийг оруулж ирлээ. Хэрэг төвөгт орооцолдсон бол бараг л тэр хүний пи ар болсон. МАН ийм хүмүүсээ намаасаа хөөнө гэсэн ч бодит амьдрал дээр огт хэрэгжээгүй. Сонгуулийн ерөнхий хороо чухал байгууллага. Сонгуулийг шударгаар, зөв явуулахгүй бол юу болдгийг бид 2008 онд харсан, гашуун туршлага бий шүү.
УИХ-ын гишүүн Б.Жаргалан: АН-аас УИХ-д өрсөлдөж байсан нэр дэвшигчдийг 2024 онд сонгуулийн кампанит ажлынх нь үеэр баривчилсан. Тухайн үед Сонгуулийн хороо эс үйлдэхүй гаргасан.
Хэлэлцүүлэг үргэлжилж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна