Сүүлийн өдрүүдэд Богдхан уулын дархан цаазат газарт бамбай хоншоорт могой ажиглагдах болсон тул аялагч, иргэдийг сонор сэрэмжтэй байхыг Богдхан уулын хамгаалалтын захиргаанаас анхааруулж байна.
Могойтой таарвал ойртож, хүрэхгүй байх, аюулгүй зай барин холдох юм байна. Хатгуулсан тохиолдолд хамгийн ойрын эмнэлэгт яаралтай хандаж, таарсан тохиолдолд Богдхан уулын дархан цаазат газрын Хамгаалалтын захиргааны 4707-0840 дугаарт мэдэгдэх аж.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна