Н.Номтойбаяр: Наадмын тасалбар, урилгыг тогтоосон үнийн дагуу худалдана

Г.Анар-Эрдэнэ
56 минутын өмнө

УИХ-ын гишүүн, ,Шадар сайд Н.Номтойбаяр үндэсний их баяр наадмын тасалбар борлуулахтай холбоотой мэдээлэл өглөө. 

Тэрбээр "Бүх тасалбар болон урилгыг Баяр наадмыг зохион байгуулах комиссоос тогтоосон үнийн дагуу зарж байгаа. Гаднын зочдод урилга өгч байгаа.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай подемыг засаж байна. Мөн ариун цэврийн өрөө, хогийн цэгүүд, нийтдээ 208 орчим аж ахуйн нэгж, компаниудад үйлчилгээний эрх олгоно. Энэ хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаагаа явуулдаг дипломат төлөөлөгчийн газартай холбогдох компаниуд холбогдож, олон улсын хоолны өдөрлөг танилцуулах арга хэмжээ явуулна.

Үндэсний үйлдвэрлэгч компаниудаа урьж тусгайлан зассан талбайд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчилах, зарж борлуулах үйл ажиллагаа явагдана" гэлээ




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна