Архангайд цагаан өмсгөлтнүүд чуулна

Х.Есү
1 цаг 3 минутын өмнө

Архангай аймгийн жүдо бөхийн холбоо насанд хүрэгчдийн жүдо бөхийн “ARA OPEN” тэмцээнийг ирэх долоодугаар сарын 29-30-нд зохион байгуулах гэж байна.

Архангай аймагт жүдо бөхийн холбоо шинээр байгуулагдсантай холбоотойгоор тус тэмцээнийг зохион байгуулж буй бөгөөд орон нутагтаа жүдо бөхийн хөгжлийг шинэ шатанд гаргах, хүүхэд, залуучуудыг жүдо бөхөөр хичээллэхэд уриалах, ирээдүйн олимп, дэлхийн аваргуудыг орон нутгаасаа төрүүлэх зорилготой аж.

Эрэгтэй 7, эмэгтэй 7, нийт 14 жинд Монголын жүдо бөхийн шилдэг тамирчид, олимп, дэлхийн медальтнууд оролцож, уран мэх, хүч чадлаа сорин өрсөлдөнө.

Хувийн жингийн шагналын сан:

– Алтан медаль – 5,000,000₮

– Мөнгөн медаль – 3,000,000₮

– Хүрэл медаль (тус бүр) – 1,000,000₮

Багийн дүн:

– 1-р байр – ARA OPEN шилжин явах цом + 5,000,000₮

– 2-р байр – 3,000,000₮

– 3-р байр – 2,000,000₮



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна