Энэ жилийн Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаан долдугаар сарын 10-нд эхэлнэ. УИХ-ын гишүүн Ч. Лодойсамбуу уг асуудалд байр сууриа илэрхийллээ. Тэрбээр
Бөхчүүдийнхээ үгийг сонсох хэрэгтэй. Нэгдүгээрт, гурван өдөр барилдана гэдэг нь хүнд шүү дээ. Бөхчүүд бүгд хэлж байгаа. Гурван өдөрт сунгана гэвэл найрааны асуудалд бид цаг өгөөд жинхэнэ жүжиг үзэх болчихоод байна. Даваа хооронд цаг бага байдаг нь зарим тохиролцоонд хүрэхгүйгээр шууд үнэн хүчээ үзээд явах боломж олгодог. Өглөөнөөс орой хүртэл үзээд гарах шандас сорьж байгаа учраас хэн сайн бэлтгэлтэй байна гэдгээрээ түрүү тодорч байдаг.
Хоёрдугаарт, нэг, хоёрын давааг 10-ны өдөр зохион байгуулна гэж байна. Энэ бол Монгол төрийн наадмыг доромжилсон явдал. Учир нь, Монгол төрийн наадам есөн хөлт цагаан тугаа цэнгүүлж, хүндэт харуулаар хамгаалуулан, төв цэнгэлдэх хүрээлэнд 11-ний өглөө морин цагт залагдсанаар эхэлдэг. Ингээд бөхчүүд есөн хөлт цагаан тугандаа ёслон золгоод Монгол үндэсний баяр наадмын барилдаан эхэлдэг.
“Энэ хэзээнээс бий болсон асуудал вэ, төрийн далбаагаа тойрчихсон ч болно шүү дээ” гэсэнд хариулахад энэ бол улсын аваргын тэмцээн биш, 1206 оны Их Монгол Улс байгуулагдсантай шууд холбоотой, Чингис хаан Их Монгол Улсыг байгуулахдаа есөн хөлт цагаан тугийг тахиж наадам хийсэн. Наадам бол түүнээс хойш гадна дотны ямар ч эрхшээлд байсан өнөөдрийг хүртэл таслаагүй.
Тэгэхээр нэг, хоёрын даваагаа туггүй хийчихье гэдгийг би санаатай үйлдэл гэж үзэж байгаа. Энэ нь Монголчуудын түүх, соёл уламжлал, ондоошлын эсрэг гэмт үйлдэл, байж боломгүй зүйл.
Туг урсан маань буруу хэвлэлттэй, хятадын улаан даавуу байсан. монголчуудыг зориудаар доромжлох зориулалттай бүтээгдсэн даавууг урж байх хэрэгтэй. Устгах нь монголчуудын үүрэг.
Бүх амьдралаа бөхөд зориулсан бөхчүүд маань жилдээ ганц залдаг есөн хөлт цагаан тугандаа очоод залбирч золгоё гэдэг. Гэтэл энэ хүмүүсийг яаж байгаа юм.
Хамгийн гол нь бид өв уламжлал, үндэсний бахархлаа ингэж болохгүй. Үүнийг Монгол Улсын Ерөнхийлөгч анхааралдаа авах хэрэгтэй.
Энэ жил 820 жилийн түүхэн ойтой, өндөр ач холбогдолтой наадам болох учраас өргөн их агуулгатай.
Иймд 10-ны өдөр бөх барилдуулна гэдэг шийдвэрээ нэн яаралтай өөрчлөөсэй гэсэн шаардлага, хүсэлтийг Шадар сайдад уламжилсан.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна