Ардчилсан намын даргын сонгууль болохтой холбогдуулан намын гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг энэ өдрүүдэд хийж байгаа. Намын шинэчилсэн бүртгэлд 18 мянган гишүүн хамрагджээ. Намын гишүүд шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсанаар намын даргын сонгуульд оролцох боломжтой юм.
АН 180 мянган гишүүнтэй гэх ч 18 мянга орчим гишүүд нь шинэчилсэн бүртгэлдээ хамрагдах нь бага тоо юм. Гэхдээ гишүүдийнхээ шинэчилсэн бүртгэлийг хугацааг сунгахгүй гэсэн албаны эх сурвалжийн мэдээлэл байна.
АН-ын гишүүдийн шинэчилсэн бүртгэл баасан гариг буюу нэгдүгээр сарын 6-ны өдөр дуусна. Шинэчилсэн бүртгэлдээ хамрагдсан АН-ын гишүүд л намын даргын сонгуульд санал өгөх эрхтэй болох юм. Гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг сум, аймаг, дүүргийн намын хороо болон төв нам дээрээ хийж байгаа аж.
Сэтгэгдэл бичигдээгүй байна