Нийгмийн даатгалтай холбоотой санал гомдол хүлээн авдаг боллоо

2017/04/12
Нийгмийн даатгалын байгууллага 2017 оныг “Эерэг хандлага, чанартай үйлчилгээ”-ний жил болгон зарлажээ. Энэ хүрээнд Нийгмийн даатгалын байгууллагын байцаагч, ажилтны харилцаа хандлага, үйлчилгээний соёлыг дээшлүүлэхэд анхаарч, нээлттэй утас ажиллуулахаар болжээ.

Тодруулбал, Нийгмийн даатгалын байцаагч, ажилтан хууль бус үйлдэл гаргасан, гаргахыг завдсан, хууль зөрчсөн мэдээлэл өгөх, шаардлагагүй баримт бичиг шаардах, зүй бусаар харьцсан тохиолдолд 95771289 утсаар мэдээлэл өгч, тухайн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой аж.

Мөн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан тооцоотой холбоотой  хуурамч баримт бичиг бүрдүүлэн зээл авах, гадаадад зорчих виз гаргуулах, тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох хууль бус шаардлага тавьсан бол дээрх утсанд мэдээллийг хүлээн авч, шуурхай шийдвэрлэн ажиллах гэнэ.

Түүнчлэн Таны Нийгмийн даатгалын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллийн нууцлалыг алдагдуулж бусдад мэдээлсэн бол нотлох баримт бүхий үнэн зөв мэдээллийг дээрх утсанд ажлын цагаар  хүлээн авах аж.

Дашрамд дурдахад, нийгмийн даатгалын хууль, тогтоомжийн талаарх мэдээллийг 77771286 утсаар өгч байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна