Монгол Улсын Хөгжлийн Банкны тухай хууль, Компанийн тухай хууль, Засгийн газрын 2017 оны 123 дугаар тогтоол “Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнийг сонгон шалгаруулах журам”-ыг тус тус үндэслэн “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус дөрвөн гишүүний сонгон шалгаруулалтыг зарлаж байна.
СОНГОН ШАЛГАРУУЛАХ ХАРААТ БУС ГИШҮҮНИЙ ТОО – 4
ТАВИГДАХ ШААРДЛАГА:
-Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;
-Банк, санхүү, хууль, инженер, эдийн засгийн дээд боловсролтой, уг салбарт таваас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан, мэргэжлийн дадлага туршлагатай байх;
-Ял шийтгэлгүй байх;
-Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалаагүй болох нь нотлогдсон байх;
-Зөрчлийн улмаас банк, банк бус санхүүгийн байгууллагын тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан бол тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосноос хойш гурван жил өнгөрсөн байх;
-Санхүүгийн зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг байгууллагад эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байх үедээ захиргааны хариуцлага хүлээсэн бол үүнээс хойш гурван жил өнгөрсөн байх;
-Төрийн үйлчилгээнээс бусад жинхэнэ, тусгай болон улс төрийн албан тушаал хашдаггүй, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал хашиж байгаагүй байх;
-Банкны хувьцааны тав ба түүнээс дээш хувийг дангаар болон холбогдох этгээдийн хамт эзэмшдэггүй байх;
-Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн энгийн хувьцааны таваас дээш хувийг эзэмшдэггүй;
-Өөрөө, эсхүл нэгдмэл сонирхолтой этгээд нь компанийн болон компани оролцогч нь болж байгаа компанийн нэгдлийн бусад оролцогчид ажил, албан тушаал эрхэлдэггүй, эсхүл сүүлийн 3 жилийн хугацаанд ажил, албан тушаал эрхэлж байгаагүй;
-Монгол Улсын Хөгжлийн банктай бизнесийн аливаа холбоогүй;
-Банкны салбарт мэргэжлийн үйл ажиллагаа эрхэлдэг банк болон бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтан эсхүл түүний холбогдох этгээд бус байх.
БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ:
-Сонгон шалгаруулалтад оролцохыг хүссэн өргөдөл;
-Иргэний үнэмлэхийн хуулбар; 4х6 см хэмжээтэй 2 хувь цээж зураг;
-Оршин суугаа газрын тодорхойлолт;
-Төрийн албан хаагчийн анкет;
-Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг;
-Өөрийн намтар (CV);
-Боловсролын диплом, үнэмлэх, гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
-Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар;
-Иргэний ял шийтгэлтэй эсэх талаарх лавлагаа;
-Монголбанкнаас “Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” болон “Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй” тухай тодорхойлолт;
-“Эрх бүхий албан тушаалтнаар нь ажиллаж байсан хуулийн этгээд дампуурсан, төлбөрийн чадваргүй болсон нь тухайн этгээдээс аливаа хэлбэрээр шалтгаалсан эсэх тухай” шүүхийн лавлагаа,
-“Зөрчлийн улмаас банкны тусгай зөвшөөрөл хүчингүй болох үед эрх бүхий албан тушаалтнаар ажиллаж байсан эсэх талаарх” Санхүүгийн зохицуулах хорооны тодорхойлолт.
СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХАЯГ:
Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, Төрийн ордон, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол Улсын Хөгжлийн банк” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хараат бус гишүүний сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Х.Баасанхүү. Утас: 329153, 99108977
МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВАХ ХУГАЦАА:
Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 17:00 цаг хүртэл хүлээн авна. Материалыг битүүмжлэн ирүүлэх шаардлагатай.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ХЭРЭГ ЭРХЛЭХ ГАЗАР
Сэтгэгдэл бичигдээгүй байна