Б.Булган ТЕГ-т дуудагдаж нууцын баталгаанд гарын үсэг зурлаа

2018/04/18
С.Зориг агсны эхнэр Б.Булган өнөөдөр ТЕГ-т дуудагдаж мэдүүлэг өглөө. Түүнийг мэдүүлгээ өгөөд гарч явах үеэр хэвлэлүүд яриа авах гэсэн боловч мэдээлэл өгөхөөс татгалзав. 

Харин түүний өмгөөлөгч Ц.Гүенбат,  "Б.Булган Тагнуулын ерөнхий газар дээр ирж нууцын баталгаанд гарын үсэг зурлаа. Нууцын баталгаанд гарын үсэг зуруулчихсан учраас мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн байцаалтын нууцыг задалчих вий гэж гарын үсэг зуруулсан. Б. Булган өөрийн өгсөн мэдүүлгээс буцсан зүйл байхгүй" гэх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна