Гангийн улмаас 90.3 мянган га талбайд ургац алджээ

2018/08/24
Өнөөдөр Улсын ургацын комисс хуралдаж 2018 оны ургацын төлөв байдал, урьдчилсан баланстай танилцсан байна. Энэ үеэр, цаг агаарын төлөвийн мэдээллийг сонсож  ургац  хураалтын технологийн зөвлөмж гаргажээ.

Ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх, богино хугацаанд, хаягдалгүй шуурхай зохион байгуулах нь чухал байгааг ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг анхаарууллаа. Түүнчлэн ургац хураалтын ажлыг эрчимжүүлэх тухай албан даалгаврыг Улсын ургацын комиссын гишүүд, холбогдох мэргэжлийн байгууллага, орон нутгийн удирдлагуудад өгсөн байна.

Энэ оны ургацын урьдчилсан балансаар 271.8 мянган тонн үр тариа, үүнээс 259.2 мянган тонн буудай, 102.3 мянган тонн төмс, 75.7 мянган тонн хүнсний ногоо, 23.6 мянган тонн тосны ургамал, 47.3 мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тогтоогдоод байгаа аж.

Байгаль цаг уурын давагдашгүй хүчин зүйл ган, нарны хэт их халалтын нөлөөгөөр үр тарианы 90.3 мянган га, үүнээс улаанбуудайн 77.7 мянган га талбай ургац алджээ. Мөн 15.2 мянган га талбай тэжээлд шилжсэнээр улаан буудай тариалсан талбайн 74.6 хувийг хурааж, төлөвлөсөн буудайн ургацын 54.3 хувийг, хэрэгцээт гурилынхаа 52.5 хувийг, төмсний 74.5 хувийг, хүнсний ногооны 44.6 хувийг хангахуйц хэмжээний  ургац хураан авах урьдчилсан төлөв гарсан байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна