Леонардо ди Каприо кино хийнэ

2018/11/06
Холливудын нэрт жүжигчин Леонардо ди Каприо шинжлэх ухааны уран зөгнөлт киноны продюссерээр ажиллахаар болжээ. Тэрбээр зохиолч Герберт Уэллсийн “Цаг хугацааны машин” хэмээх алдарт романыг дэлгэцийн бүтээл болгохоор шийдсэн гэнэ. 1895 онд бичигдсэн уг зохиол цаг хугацаагаар аялах сэдвийн анхдагчдын нэг бөгөөд өмнө нь 1960 болон 2002 онуудад кино болж байсан ч, амжилтыг олоогүй билээ. Шинэ киноны найруулагчаар Аргентин найруулагч Андреас Мускетти ажиллахаар төлөвлөөд байгаа бөгөөд Мускеттиг  манай үзэгчид “Мама” “It” зэрэг киногоор эчнээ танина. Леонардо ди Каприо продюсерээр ажиллаж, Warner Bros, Paramount кино компаниудтай хамтран ажиллах юм байна. Анх “Нисгэгч” киноны гүйцэтгэх продюсерээр ажиллаж байсан Леонардо ди Каприо өнөөг хүртэл 18 кинонд “Продюссер” хийгээд байгаа юм. Энэ жил түүний хувьд “Делайрум”, Робин Гүүд” гэсэн 2 киноны продюсерээр ажиллаж байгаагаас гадна нэрт найруулагч Квентин Тарантиногийн “Холливудад нэг удаа” хэмээх кинонд Брэд Питтийн хамтаар тоглож байгаа билээ. Сонирхуулахад “Цаг хугацааны машин” романд нэгэн эрдэмтэн XIX зуунаас 802701 дүгээр он руу аялж байгаа түүх өгүүлэгддэг юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна