Ардчилсан намын уламжлалт 4/11 мэдээллийн цаг боллоо.
Энэ удаагийн мэдээллийн цагаар сөрөг хүчин хууль тогтоох дээд байгууллагад гүйцэтгэх засаглалын байр солигдож, Засгийн газар УИХ-ынхаа дээр гарчихсан байдлыг 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл болон дагалдах хуулийн хэлэлцүүлэгтэй холбон баримттайгаар мэдээллээ.
Дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин мэдээлэл хийсэн юм. Тэрбээр
“УИХ “Багш нарын цалинг нэм” гэж баталсан төсвийг Засгийн газар “Багшаас бусад ажилтнууд нь ороогүй байгаа юм, бид тэдэнд нь тараагаад өгчихье” гээд өгчихсөн. “Үлдэгдлийг нь яах вэ” гэхээр Тодотголоор шийднэ гэж байгаа юм. Энэ бол Төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж байгаа гэмт хэрэг.
...Монгол Улсын Эрүүгийн хуульд төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан бол ял шийтгэнэ гэж заасан байдаг. 1-5 жилийн ялтай гэмт хэрэг. Энэ хэргийг Засаг дарга, эсвэл нэг жижиг албан тушаалтан зөрчвөл шууд шоронд явж байгаа. Энэ гэмт хэргийг Монгол Улсын Засгийн газар үйлдвэл юу болох вэ. Ямар үлгэрлэл үзүүлэх вэ. Эрх баригчид намынхаа нэрээр Эрүүгийн хуулиас давж алхаж болох уу. Засгийн газар төсвийн хөрөнгийг УИХ-аас баталж өгөөгүй чиглэлд зарцуулчихсан байна. Хэдий завандаа Засгийн газар хууль тогтоогчийн өмнөөс ингээд шийдчихье. Хууль тогтоогчид шийдвэр гаргаад бидний алдааг засна гэж хэлдэг болов. Энэ бол үнэхээр эмгэнэлтэй бөгөөд хамгийн увайгүй үйлдэл. Засгийн газрыг байранд нь тавих явдал энэ парламентын легаси болж үлдэх ёстой юм байна” гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна