С.Цэнгүүн: Хуульд өөрчлөлт оруулж, Засгийн газар Төсвийг дэлгэрэнгүй задаргаатайгаар УИХ-д оруулж ирдэг болгох ёстой

Х.Батсайхан
1 цаг 4 минутын өмнө

Ардчилсан намын уламжлалт 4/11 мэдээллийн цаг боллоо.

Энэ удаагийн мэдээллийн цагаар сөрөг хүчин хууль тогтоох дээд байгууллагад гүйцэтгэх засаглалын байр солигдож, Засгийн газар УИХ-ынхаа дээр гарчихсан байдлыг 2026 оны төсвийн тодотгол, 2027 оны төсвийн төсөл болон дагалдах хуулийн хэлэлцүүлэгтэй холбоотой мэдээлэл өглөө.

Дээрх сэдвийн хүрээнд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Цэнгүүн нарын гишүүд мэдээлэл хийсэн юм.

УИХ-ын гишүүн С.Цэнгүүн “Төсвийн задаргааг УИХ-д гаргаж өгөхгүйгээс болж бий болсон нөхцөл байдал дээр олон нийтэд буруу зөрүү ойлголт өгөх явдал гарч байна. УИХ-ын гишүүдэд үндсэндээ мэдээлэл алга байна. Тиймээс Төсвийн тухай хуульдаа өөрчлөлт оруулж, төсвийг задаргаатай нь оруулж ирдэг болгох өөрчлөлтийг хийвэл одоо үүсээд байгаа нөхцөл байдал углуургаараа засагдана.

Уг нь төсвийн тодотголд шинээр орж ирж байгаа төсөл хөтөлбөрийг хасахад ямар ч асуудал гарах ёсгүй. Гэтэл хасъя гэхэд “Өө наадах чинь хэдийнэ эхлээд үргэлжилж байгаа” гэж байгаа нь өөрөө хууль зөрчиж байна. Ганц жишээ хэлэхэд, "Хархорум" хот гээд эзгүй хүнгүй газар зөвлөлийн ажлын алба гэх нэрийдлээр 1.5 тэрбум төгрөг төсөвлөсөн байна” гэлээ. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна