Ц.Ганзориг: Сэтгүүлч Т.Шинэбаяр 4-5 асуудлаар шантааж хийсэн

Zuv.mn
1 цаг 10 минутын өмнө

Ерөнхийлөгчийн Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг хэвлэл мэдээллийн эрх чөлөө нэрийн дор халхавчилж, шантааж хийж байгаа асуудлаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд гомдол гаргажээ.

Тэрбээр "Дэнс.мн сайтын эрхлэгч, сэтгүүлч Т.Шинэбаяр гэх эмэгтэй надтай уулзаад дөрвөн асуудлаар шантааж хийсэн асуудал тавьсан.

1. Хөдөлмөрийн баатар цолыг нэр бүхий хүнд гаргуулж өгөх

2. Редакци байгуулах, тоног төхөөрөмж худалдаж авах, оффис түзрээслэх, машин унаа техникээ сайжруулахад зориулж их хэмжээний гэж хэлж болох мөнгө өгөхийг шаардсан.

3. Төрийн айлчлалд авч явах

4.Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзуулж өгөх ёстой гэсэн.

Энэ асуудлыг хуулийн дагуу шийдүүлнэ гэлээ.



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 64.119.16.125
    34 минутын өмнө

    Ёстой бузар амьтан гэвэл Шинээг л хэлнэ. Шалга шаардлагатай бол хуулийн дагуу хорьж шалгаарай хэн ч хуулиас гадуур байх ёсгүй

    Хариулах