Баавгайн халдлагад өртөж, толгойдоо хүнд гэмтэл авсан өвчтөнд өчигдөр шөнө ГССҮТ-ийн Салбар эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, толгойн арьсны том хэмжээний хуулагдсан шархны анхны цэгцэлгээ, эмчилгээ хийх мэс заслыг хийснээр биеийн байдлыг тогтворжуулжээ.
Улмаар өнөөдөр нарийн мэргэжлийн оношилгоо, шинжилгээний дагуу төвийн Толгойн мэс заслын тасагт шилжүүлэн, 14:00 цагийн үед мэс засал эмчилгээнд оруулсан юм.
Уг мэс засал эмчилгээгээр гавлын ясны цөмөрсөн хугарлыг авч, тархи даралтыг чөлөөлөх, толгойн арьсны том хэмжээний шарханд хоёрдогч цэгцэлгээ хийсэн байна.
Одоогийн байдлаар, өвчтөний биеийн байдал хүнд, ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний тасагт шаардлагатай тусламж үйлчилгээг үргэлжлүүлэн үзүүлж байгаа юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна