Баянзүрх дүүргийн 35 дугаар хорооны нутаг дэвсгэр, Бурхант хушуу гэдэг газар өнгөрсөн шөнө баавгай айл руу орж, хүний аминд хүрчээ.
Тодруулбал, Тухайн айлд хоёр хүн байсан бөгөөд 45 настай эрэгтэй амиа алдаж, 55 настай эмэгтэйн биеийн байдал хүнд эмнэлэгт байгаа аж.
35 дугаар хорооны нутаг дэвсгэр Улиастайн гол дагуу суурин газраас алслагдмал суурьшдаг айл байжээ.
Иймд ард, иргэдийг баавгай харсан тохиолдолд аюулгүй байдлыг сахиж, тухайн газрас нэн даруй холдон холбогдох байгууллагад мэдээллэхийг зөвлөж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна