Энэ улиралд Хьюстон Рокетс багт нэгдэж, аваргын төлөөх дайралтыг хийнэ гэж байсан Кармело Энтони тун удахгүй Пуужингуудыг орхихоор болсон байна. Өдгөө 34 настай Энтони замналдаа анх удаа сэлгээнээс тоглож мөн ахмад тоглогчийн хямдхан гэрээ байгуулж, Рокэтст нэгдсэн ч түүний аялал богинохон байлаа.
Өнгөрсөн улирал Өрнөд бүсийг тэргүүлж, бүсийн финал хүртэл тоглосон Рокэтс энэ улирлыг маш тааруу эхлүүлж, өрнөд бүсийн 12-р байранд бичигдэж байгаа юм. Улмаар багийн эзэд болон дасгалжуулагч нар Кармэло Энтонитой уулзаж, багаасаа хасахаар болжээ.
Энтони ч өөрөө дахин Рокэтсийн өмсгөлийг өмсөх бодолгүй байгаагаа илэрхийлсэн байна. Ямартай ч бүх одод хэмжээний тоглогч байсан туршлагатай шидэгч Кармэлог одоогийн байдлаар Сэлтикс, Филадельфиа 76, ЛА Лэйкерс гэсэн багууд сонирхож байгаа гэсэн мэдээллүүд цацагдаад эхэллээ.
Хьюстон Рокэтс гэхдээ түүнийг шууд багаас хасч, чөлөөт агент болгохгүйгээр солилцоонд оруулж хоосон алдахгүйг эрмэлзэж байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна