АН-ын УИХ дахь бүлэг өнөөдөр (2018.12.03) хуралдаж, хурлын дараа АН-ын дарга С.Эрдэнэ, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, АН-ын ЕНБД Ц.Туваан нар хэвлэлийн хурал хийлээ. Тэд ЖДҮДС-аас их хэмжээний зээл авсан У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайд нарын үйлдлийг буруушаагаад Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх УИХ-ын чуулганд оролцохдоо түүнийг дэмжсэн санал өгсөн Л.Болд, Д.Мурат хоёрт АН-ын дотоод журмын дагуу УИХ-д нэр дэвших эрхийг дөрвөн жилээр хассан. Харин Ж.Батзанданг АН-ын гишүүнээс хасав хэмээн мэдэгдэв.
Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцсэн УИХ-ын чуулганаас өмнө АН-ын нэгдсэн байр суурь тодорхой болсон. Үүнийг дагаж мөрдөхийг бүх гишүүдэд сануулсан ч тэд ийм зүйл хийсэн учраас сахилгын шийтгэл ногдуулсан гэв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна