МАН-ын 28-р их хурлын III бага хурал үргэлжилж байна. Шударга нийгмийн төлөөх олон олон нааштай шийд гаргаасай гэсэн нийгмийн хүлээлт болсон тус хуралдаанаар бага хурлын гишүүд нээлттэй үзэл бодлоо илэрхийлсээр байна.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
2012 онд Ардчилсан нам олонхиороо сонгогдон хариуцлагагүй ажилласны дүнд ард түмэн муу дүн тавихын зэрэгцээ улс төрийн ууган хүчин МАН-ын туршлагад найдан сонголтоо хийсэн. Ард түмэн манай намыг хүндэтгэдэг учраас сонгосон юм. Бид АН-ын засаг барьсан цаг үед нэгдэж ялалт байгуулж чадсан. Нэг голын уснаас ундаалж явсан залуу цагийн найзууд М.Энхболд, У.Хүрэлсүх та 2 намын даргын тамгаа солилцохдоо МАН-ын 100 жилийн ойгоор ялалт байгуулна гэж тэврэлдсэн шиг өнөөдрийн хурлын дараа ч бас ойлголцож тэврэлдээсэй гэж хүсч байна.
УИХ-ын дарга асан Д.Дэмбэрэл:
Намын дарга У.Хүрэлсүхийн намаа цэвэрлэх шаардлагыг дэмжиж байна. Та энэ цаг үед улс орноо удирдаж авч явж чадахаа харуулах хэрэгтэй. УИХ-ындарга М.Энхболд та хуулиас гадна бичигдээгүй ёс зүйн хуульгэж байдгйиг мэдэж, баримтлах хэрэгтэй. Үүн дээр намын бага хурлын гишүүд та бүхэн үгээ нээлттэй илэрхийлэх эрхтэй гэв.
МАН-ын III бага хурал 15:30 цагт 15 минут завсарлаад байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна