Танилц: Хурлаа тасалсан гишүүд

2018/12/24
УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл  хуралдаж,  Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүнд хурлаа тасалсан гишүүдийн нэрсийг хүргүүлжээ.  Тэд албан бичигтээ “Таны Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд хийх хаалттай мэдээллийг 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн 10.00 цагаас сонсохоор хуваарь баталсан.

Харамсалтай нь Монгол Улсын Их Хурлын болон Засгийн газрын нэр бүхий гишүүд чуулганы хуралдаанд зориуд зохион байгуулалттайгаар оролцохгүй байгаагаас 2018 оны арванхоёрдугаар сарын 21-ний өдрийн чуулганы нэгдсэн хуралдааны ирц бүрдэхгүй, хуралдах боломжгүй болж Таны хийх мэдээллийг хойшлуулах болсон хүлцэл өчиж байна” гэжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна