Засгийн газрын өчигдрийн (2018.12.26) хуралдаанаар ХЗДХ-ийн дэд сайд Б.Энхбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Түүнийг танхимын зарчмаар ажиллаж чадаагүй гэж үзсэн учраас чөлөөлөх саналыг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж Засгийн газарт танилцуулжээ.
Б.Энхбаяр МАН-ын бага хурлын үеэр “ЖДҮХС-гаас зээл авсан асуудал нь гэмт хэрэг” хэмээн байр сууриа илэрхийлж байв. Түүнчлэн ЖДҮ-гийн асуудалд шударга байх ёстойг сануулаад, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн ЖДҮХС-гийн зээлийг шалгах үндэслэл бий гэж хэлсэн нь түүнийг огцруулах үндэслэл болсон бололтой.
Б.Энхбаяр нь 2016 онд Хуульзүй, дотоод хэргийн дэд сайдаар томилогдохоосоо өмнө УИХ дахь МАН-ын бүлгийн хуулийн зөвлөхөөр ажиллаж байв.
Сэтгэгдэл бичигдээгүй байна