Ц.Цолмон: Шаардлагыг УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө

2018/12/27
Яг одоо Төв талбайд УИХ-ын дарга М.Энхболдыг огцрохыг шаардсан тайван жагсаал болж байна. Энэхүү жагсаалаас гаргасан шаардлагыг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан УИХ-ын даргад өгөхөөр түүний өрөөнд очсон ч эзгүй байсан тул УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмонд гардууллаа.

Ц.Цолмон хариуд нь  "Шаардлагыг хүлээж авлаа. УИХ-ын даргад уламжилна. Удахгүй хариу өгнө гэж бодож байна. УИХ-ын даргын өрөө цоожтой биш нээлттэй байгаа бөгөөд энэ өрөөнд ажлын албаныхан ажиллаж байна. УИХ-ын дарга өрөөндөө эзгүй ч, ордонд ажиллаж байгаа" гэв.

УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан энэ тухай жагсаалд оролцож буй хүмүүст хэлэхээр Төрийн ордноос гарлаа. Мөн УИХ-ын чуулганы бойкот үргэлжилнэ гэлээ.

Т.Хэрлэн


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна