Крымийн хойгийн ойролцоо хөлөг онгоцнууд галд автжээ

2019/01/22
Танзанийн тугийг мандуулсан ачаа тээврийн хоёр усан онгоц өчигдөр Крымийн хойгийн ойролцоох Керчийн хоолойд явж байгаад галд автсаны улмаас 11 хүн амиа алдсан байна. Усан онгоцонд дэгдсэн түймрээс зутгаж, амиа аврахын тулд ус рүү үсэрсэн далайчдыг эрэн хайх ажиллагааг Оросын аврагчид явуулж байгаа бөгөөд одоогоор  14 хүнийг аварчээ.

Тус хоёр усан онгоцны нэг нь их хэмжээний түлш тээвэрлэж байсан бөгөөд нөгөө хөлөг рүүгээ түлш дамжуулах явцад түймэр дэгдэж, гал авалцсан байна. Усан онгоцонд Турк болон Энэтхэгийн 31 иргэн зорчиж байжээ.

Хөлөг дээр гал авалцаж аюултай нөхцөл байдал үүссэн ч хөлгийн ахмадууд нь эргийн хамгаалалтынханд ямар ч дохио өгөөгүй байна. “Венец”, “Маестро” гэх нэртэй тус хоёр усан онгоцыг Сири рүү шатахуун нийлүүлсэн хэрэгт холбогдуулан АНУ-ын Сангийн яамны хар жагсаалтад оруулсан байв.


 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна