Бээжин хотын хүн ам өнгөрсөн онд буурчээ

2019/02/11
Хятадын нийслэл Бээжин хотын байнгын оршин суугчдын тоо өнгөрсөн онд 21.5 сая болсон нь 2017 оныхтой харьцуулахад 0.8 хувиар буурсан үзүүлэлт болжээ.

Автозамын түгжрэл, хүрээлэн буй орчны бохирдол зэрэг “том хотын өвчнөөс” ангижрахыг хичээж байгаа учир хүн амын тоо буурсныг Бээжин хотын эрх баригчид эерэг үйл явцад тооцож байгаа аж.

Хятадын нийслэл хотын 15-59 хүртэлх насны оршин суугчдын тоо 15.6 сая давсан бөгөөд хотын байнгын оршин суугчдын 72.6 хувийг эзэлж байна. Харин 10 хүний нэг нь буюу 2.3 сая орчим нь 14 болон түүнээс доош насныхан бол 3.6 сая нь 60 болон түүнээс дээш насныхан.

2017 онд Бээжин хотод байнга оршин суугчдын тоо 21.7 сая байсан нь 2016 оныхоос 22 мянгаар буурсан үзүүлэлт юм. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна