Вьетнам улс хувийн хэвшлийн авлигатай тэмцэнэ

2019/02/12
Өнгөрсөн оны 11 дүгээр сард Вьетнам Улс авлигын эсрэг шинэ хууль баталсан. Тус хуулийн талаар англи хэлээр хэвлэгдсэн мэдээллүүдэд шинэ хуулиар ашиг сонирхлын зөрчлийг зохицуулах хуулийн “цоорхой”-г нөхсөн, төрийн албан хаагч нар өөрийн санхүү, орлогын талаар илүү өргөн хүрээнд мэдээлэх үүрэгтэй болсон, авлигын хэргийн ялын бодлого чангарсан зэрэг нь дурдагдсан байсан билээ. 

Гэвч саяхан нийтлэгдсэн тус хуулийн англи орчуулгыг үзэхэд хуулийн хамгийн чухал заалтыг олж харлаа. Энэ нь энэ оны 7 сарын 1-ний байдлаар Вьетнам улсад бизнес эрхэлж буй дотоодын болон гадаадын бүх компани дараах үүрэг хүлээхээр зохицуулсан явдал юм. Үүнд:
  •  Компанийн ажилтан авлигын хэрэгт холбогдсон эсэхийг хянаж тогтоох, хэрэв тийм бол даруй холбогдох байгууллагад мэдэгдэх,
  • Албан хаагчдад авлигын эсрэг хууль тогтоомжийн талаар сургах,
  • Бизнесийн үйл ажиллагааны ёс зүйн дүрэмдээ ашиг сонирхлын зөрчлийн асуудлыг тусгаж, хэрэгжүүлэх.
Ингэснээр Вьетнам Улс нь өөрийн газар нутаг дээр үйл ажиллагаа явуулж буй компаниудыг авлигын эсрэг ямар нэгэн хөтөлбөр хэрэгжүүлж, үүрэг хүлээхээр зохицуулсан 25 дахь улс болж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна