40 жил замын хөдөлгөөнд алдаа гаргаагүй жолооч өөрийн хүсэлтээр эрхээ цуцлуулжээ

2019/02/18
Өмнөд солонгос улсын нийтийн тээвэрт олон жил ажилласан нэгэн иргэн саяхан өөрийн хүсэлтээр машин жолоодох эрхээ цуцлуулсан байна. Энэ жил 74-н настай Ким Пил Гу настан энэ сарын эхээр замын шугам давж орж ирсэн машиныг шүргэж, багахан хэмжээний осол гаргажээ. 40 гаруй жил жолоо мушгихдаа Ким нэг ч удаа алдаа гаргаж байгаагүй юм байна.

Цагдаагийн газраас Ким настанг 40 жил осолгүй жолоо барьсан ахмад жолооч хэмээн хүндэтгэн үзэх шалтгаантай гэж үзсэн боловч тэрээр сайн дураараа жолоо барих эрхээсээ татгалзсан байна.

Ким хэлэхдээ “Урьдынх шигээ байсан бол уг машиныг харсан даруйдаа тоормосоо хурдхан хүчтэй гишгээд осол гаргахгүй байлаа. Гэвч одоо хөгширснөө ойлголоо. Дахиж машин барихгүй гэхээр сэтгэл санаа тайвширлаа” гэжээ.

БНСУ энэ жилээс эхлэн 75 –аас дээш насны иргэдийн жолоо барих эрхийг баталгаажуулах хугацааг 5 жил байсныг 3 жил болгож багасгасан юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна