52 туйлын цагаан баавгай Оросын зэлүүд тосгон Новая Земляд халдан хог ухан хоол хайж хүмүүслүү дайрсан хэрэг энэ сарын эхээр болжээ.
Оросын засгийн газраас цагаан баавгайг агнах буудах хориотой ч тосгоны аюулгүй байдлыг хангахын тулд дээрх хорио хамаарахгүй ч байж болох талтайг засгийн газраас мэдэгдсэн байна. Оршин суугчид буун дуу агаарт хий гаргаж айлгаж хотоосоо гаргах оролдлого хийж байгаа ч амжилт олоогүйгээр үл барам оршин суугчидаас айсан шинж огт харагдаагүй гэнэ.
Хойд туйлд нийт 22,000 – 33,000 туйлын баавгай байдаг гэсэн тоо баримт байдаг бөгөөд тус газар дэлхийн дулаарал бусад газар нутгаас хоёр дахин их явагдаж байгаа юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна