В.Путин: Олон хүүхэдтэй гэр бүлийн ипотекийг чөлөөлнө

2019/02/21
ОХУ-ын Ерөнхийлөгч жил бүр илтгэл тавьдаг уламжлалтай.  Ерөнхийлөгч Путины энэ жилийн илтгэл дотоодод чиглэсэн, ялангуяа хүн амын амьжиргаатай холбоотой сэдвүүдийг түлхүү хөндснөөрөө өмнөх жилүүдийнхээ онцлог байсан юм. Тухайлбал Гэр бүлийг дэмжих хүрээнд: 

Гурав болон түүнээс дээш хүүхэдтэй гэр бүлүүд ипотекийн зээлээ бүрэн төлөхийн тулд төсвөөс 450 мянган рублийн хөнгөлөлт авах боломжтой.

Олон хүүхэдтэй гэр бүлд ипотекийн хөнгөлттэй зээл олгох хугацааны хязгаарлалтыг цуцлах, мөн шинээр хэрэгжүүлэх
Хүүхэдтэй гэр бүлд зориулагдсан хөнгөлөлттэй ипотек олгох шинэчилсэн хөтөлбөрт 600 мянга гаруй гэр бүл нэмж хамруулах
Хүүхэдтэй гэр бүлийн үл хөдлөх хөрөнгийн татварын хөнгөлөлтийг нэмэгдүүлэх
Мөн хувийн орон сууцны барилгыг дэмжих хөтөлбөрийг Засгийн газар болон Төв банк гаргадаг байх
Гэр бүлүүд зөвхөн бэлэн орон сууц худалдан авах боломжоор тогтохгүй өөрийн газар дээр өөрийн байшин барих боломжтой байх ёстой”. Амины орон сууц барихад ипотекийн зээл олгогддоггүй тул иргэдийг дэмжихийн тулд санхүүгийн таатай, хүртээмжтэй зохицуулалтыг гаргах
2019 оны долоодугаар сарын нэгнээс эхлэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн асаргааны тэтгэмжийг 10 мянган рубль хүртэл нэмэгдүүлэх. (Өнөөдрийн байдлаар уг тэтгэмжийн хэмжээ 5.5 мянган рубль байна)
Яслиудын багтаамжийг 90 мянгаар нэмэх бөгөөд гурван жилийн дотор 270 мянган хүүхэд яслид хүмүүжих боломжтой болгох. “Эцэг эхчүүд ажиллаж, сурч, эх болсныхоо аз жаргалыг мэдэрч байгаасай гэсэн бодлогын үүднээс хүүхдүүдийг яслид хамруулах боломжийг нэмэгдүүлэхийг зорьж байна. Бид хүүхдийн цэцэрлэгийн хүртээмжийг бүхий л газарт бараг бүрэн хангасан” гэдгээ онцолжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна