Хятадын баруун өмнөд хэсгийн Сычуань мужийн засаг захиргааны төв Чэндү хотод метроны жолоочгүй галт тэргийн туршилтыг явуулсан тухай “Синьхуа” агентлаг мэдээлжээ.
Энэхүү метроны галт тэрэг нь 8 вагоноос бүрдсэн бөгөөд Хятадын анхны жолоочгүй метро юм байна.
Олон улсын нийтийн тээврийн холбооны мэдээлснээр, метроны GoA4 систем нь хаалга хаагдах, нээгдэх, саадыг илрүүлэх зэргийг автоматаар удирддаг аж.
Энэхүү метроны галт тэрэг нь 3496 хүнийг тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд энэ нь Бээжин болон Шанхай хотод байдаг автомат удирдлагатай метроны галт тэргүүдийн багтаамжаас илүү гэнэ.
Чендү хотын 9 дүгээр шугамаар явах туршилтын метроны галт тэргийн дээд хурд нь 100 км цаг гэнэ. Шугамын нийт урт 22 км бөгөөд хотын хойд болон өмнөд хэсгийг холбох аж. 2020 оны эцсээр уг шугамыг бүрэн ашиглалтад оруулснаар метроны жолоочгүй нийт 25 галт тэрэг явах юм байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна