Дэлхийн нисэх хүчинд хамгийн их хүлээлттэй байсан онгоц Айрбус Бэлуга XL 2019 оны сүүлээр үйлчилгээнд гарах бөгөөд энэ сард Вэйлсийн Хавардэн онгоцны буудалд тестээ хийж амжилттай дуусгалаа.
Одоогоор хамгийн том тээвэрлэгч онгоц бол Айрбус А380 болон Бойенг 747 ба Белуга XL нь үйлчилгээнд гарснаар тэнгэр дэх хамгийн том төмөр шувуу болох юм байна.
Гэвч энэхүү онгоцоор иргэд зорчих боломжгүй бөгөөд уг онгоц нь Европ хооронд зөвхөн ачаа тээвэрлэлтийн журмаар үйлчилгээнд гарах юм байна.
Онгоцны өвөрмөц төрх дизайн нь “нисэж буй халим” хоч авсан ба Айрбусын 20000 ажилчдын дунд явагдсан зургаан хувилбартай асуулгаас 40 хувиар халимны дүрстэй дизайн сонгогдсон байна.
Энэхүү шинэ загварын онгоц нь ажил үүргийн хувьд ч харагдах байдлын хувьд ч сайжирсан төдийгүй хоёр А350-н далавчийг асуудалгүй багтаах чадвартай бол хуучин Бэлига загвар нь зөвхөн нэгийг багтаах чадалтай байжээ.
Тэгвэл энэхүү том онгоцыг жолоодох нисгэгч нь А330 дээр дадлагажиж Дэлта мэргэшлийн зэргийг давж Бэлуга XL жолоодох эрхтэй болох юм байна.
Н.Даваа
Сэтгэгдэл бичигдээгүй байна