Ким, Канье нарын охин сэтгүүлийн нүүр чимжээ

4 цаг 8 минутын өмнө
Ким Кардашьян, Канье Уэст нарын таван настай охин Норт загварын ертөнцөд дасан зохицож байгаа гэнэ шүү. Эхэндээ түүний од ээж нь охиноо элдэв загварын үзүүлбэр, дээдсийн арга хэмжээнд дагуулж очдог байсан бол одоо Норт загвар өмсөгчийн хувиар сэтгүүлийн хавтас чимэглэжээ. Ким, Канье нарын охин WWD (Women’s Wear Daily) сэтгүүлийн хавтсыг чимсэн байна. 

Ээж нь мэдээж охиноороо бахархах нь аргагүй. Ким охиныхоо гэрэл зургийг нийгмийн сүлжээнд байршуулаад, дор нь “Миний донжлог, царайлаг охин Норт анхныхаа хавтсыг чимэглэв. Тэр маань загварын ертөнцийг таалдаг учраас ажлаа түвэггүйхэн амжууллаа” хэмээн гайхуулжээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна