Cristiano Ronaldo Аваргуудын лиг-ээс хасагдаж магадгүй байна
Португалын хөл бөмбөгчин дэлхийн супер од Cristiano Ronaldo өнгөрсөн зун Италын Juventus багт очсоныг бид мэдэж байгаа билээ. Хэдийгээр Juventus клуб нь улсынхаа лигт тэргүүлж байгаа хэдий ч Аваргуудын лигт шөвгийн 16-д Испаны Atletico Madrid клубтэй сугалаагаар таарсан.
Хоёр багийн эхний тоглолт өнгөрсөн 7 хоногт Atletico Madrid клубын талбайд явагдаж Cristiano Ronaldo-ийн Juventus баг 2:0 ийн харьцаатайгаар хожигдлоо. Дараагийн тоглолт 3сарын 13нд Juventus клубын талбайд явагдана. Энэ тоглолтонд Juventus клуб 2:0 болон түүнээс дээш оноогоор хожихгүй бол Аваргуудын лиг-ээс хасагдах аюул тэдэнд нүүрлээд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна