Дэлхийн хамгийн баян эрхмээр Жефф безос дахин тодорлоо

2019/03/06
Өнгөрсөн 1 жилийн хугацаанд дэлхийн тэрбумтнуудын тоо буурч, тэдний нийт хөрөнгийн хэмжээ 400 тэрбум ам.доллрараар буурсан тухай Форбс сэтгүүлд онцолсон байна. Ингэж огцом буурсан үзүүлэлт сүүлийн 33  жил болоогүй бөгөөд 2 тэрбуман тутмын нэгийнх нь хөрөнгө багассан гэсэн үг юм.

Ингээд тэрбумтнуудыг жагсаахад "AMAZON" компанийг үүсгэн байгуулагч Жефф Безос уг жагсаалтыг 131 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр дахин тэргүүлжээ. Тэрээр дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад 11 тэг бүхий хөрөнгөтэй цорын ганц эрхэм юм.
 
Удаах байранд "MICROSOFT" компанийг үндэслэгч Билл Гейтс орсон байна. 96.5 тэрбум ам.долларын хөрөнгөтэй 2-рт бичигдсэн тэрээр 35.8 тэрбум ам.долларыг сайн үйлсэд хандивлаж байжээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна