Етиопийн цоо шинэ Боеинг хөлөг онгоц осолдлоо

2019/03/11

Етиопийн цоо шинэ Боеинг хөлөг нь хөөрснөөс нэгхэн минутын дараа осолдсон хэрэг энэ амралтын өдөр гарлаа. Энэ нь Етиоп улсад 6 сарын дотор хоёр дахь онгоцны осол болоод байна.

Онгоцонд явсан 157 зорчигч Аддис Абабагаас хөөрсөн бөгөөд бүгд осолдон амьд зорчигч үлдээгүй талаар албаны эх сурвалжууд мэдээллээ.

Өмнөх осол нь өнгөрсөн 10 сард гарсан бөгөөд 189 хүнийг авч одсон юм. Одоогийн байдлаар ямар шалтгаанаар осол гарсан талаар тодорхойгүй ба уг хоёр осол нь хоюулаа Боеинг 737 MAX 8 онгоцонд болсон байна.

CNN агаарын тээврийн аналист Мэри Шиаво хэлэхдээ “Энэ бол маш сэжиг бүхий зүйл болж байна. Ялангуяа Боеинг онгоцны хувьд хөөрснөөс хойш осолдоно гэдэг хэзээ ч байж болошгүй зүйл юм” гэжээ.

Н.Оргил



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна