Бразилийн Сан-Паулу мужид үерийн улмаас 12 хүн амиа алджээ

2019/03/12

Бразилийн Сан-Паулу мужид үерийн улмаас 12 хүн амиа алдаад байна гэж Гал түймрийн албанаас нь мэдээллээ. Үерт өртөж амиа алдсан хүмүүсийн дотор нэг настай, хоёр сартай хүүхдүүд ч байгаа гэнэ. Тэд усархаг борооны улмаас үүссэн нурангид амиа алджээ.

Бразил улсад ням гарагаас эхлэн хүчтэй аадар бороо орж, даваа гараг хүртэл үргэлжилсэн юм. Үерт Вила-Пруденте, Ипиранга зэрэг бүсүүд хамгийн их өртжээ.  



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна