Шинэ Зеландын “Христ” сүмд террорист халдлага болж 40 хүн амь үрэгдэж 48 хүн эмнэлэгт хүргэгдсэн хэрэг цагийн өмнө гарлаа. Шинэ Зеландын ерөнхий сайд Жакинда Ардэрн хэлэхдээ одоогоор дөрвөн сэжигтэн баривчлагдсан ба халдлагыг маш сайн төлөвлөж олон үндэстэн цугладаг сүмийг сонгосон талаар мэдээллээ.
Сэжигтнүүдийн 3 нь эрэгтэй 1 нь эмэгтэй байсан байна. Халдлагын өмнөх нэг сэжигтний нийгмийн сүлжээнд оруулсан мэдээлэл нь цагаачдын эсрэг, лалын шашны эсрэг 87 хуудас мэдээлэл нийтэлсэн байжээ. Мөн халдлага хийж байх явцдаа live видео хийж байсан ба үүнийг цагдаагийн байгууллагаас устгасан байна.
Мөн тэдний машинаас тэсрэх бөмбөг илэрсэн ба Шинэ Зеландын цэвсгийн хүчин уг бөмбөгийг унтрааж аюулгүй болгосон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна