Зузана Чапутовагийн эхний ялалт

2019/03/20
Словакийн байгаль орчны төлөө идэвхтэй тэмцэгч Зузана Чапутова үндэсний хэмжээнд өрнөж буй ерөнхийлөгчийн сонгуулийн эхний тойрогт ялалт байгуулснаар улсынхаа түүхэнд анхны эмэгтэй ерөнхийлөгч болон нэрээ үлдээхэд нэг алхам ойртжээ. Тэрээр 1993 оноос хойш бий болсон авлигын үр нөлөөгөөр тус улсын далай тэнгисийн орчинд гарч буй сөрөг өөрчлөлтийг анхааруулан, идэвхитэй тэмцсээр ирсэн байна.

Бямба гарагт зарласан нийт дүүргүүдийн санал хураалтын дүнгээр Зузана ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж буй 13 нэр дэвшигчийн дундаас 40.56 хувийн саналыг дангаар авч чадсан байна. Харин түүний өрсөлдөгч Европын холбооны Дэд ерөнхийлөгч Марош Шефчович удаалж, 18.66 хувийн саналыг авч чаджээ.

Өнгөрсөн онд ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ зарлан, авлигын эсрэг хатуу тэмцэхээ илэрхийлснээс хойш түүний нэр хүнд огцом өссөн бол сэтгүүлч Ян Кучиякийн аллагаас хойш тус улсын засгийн газарт иргэд шүүмжлэлтэй хандаж байгаа билээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна