Шри-Ланка хоёр дахь онцгой дээд шүүхээ байгууллаа

2019/03/20
Шри-Ланкийн Хууль зүй, хорихийн шинэчлэлийн яам өнгөрөгч пүрэв гарагт авлига, хахуулийн хэргийг хянан хэлэлцэх хоёр дахь Онцгой дээд шүүхийг байгуулах болсон тухай Засгийн газрын мэдээллийн албанаас нь зарлалаа.

Тус улсын Хууль зүйн яамны мэдэгдсэнээр Онцгой дээд шүүхийн зорилго нь гацаанд орсон, удааширсан хэргүүд дээр төвлөрөн ажиллах юм.

Энэ нь Онцгой дээд шүүх мөнгө угаах, авлига, хээл хахууль, өндөр үнийн дүнтэй санхүүгийн гэмт хэрэг, үл хөдлөх хөрөнгийг хуулиас гадуур, шударга бусаар ашиглах, ашиглуулах, нийтийн албан тушаалтантай холбоотой гэмт хэрэг зэрэгт сонсгол явуулах зэргээр өрнөх аж.

Анхны Онцгой дээд шүүх нь өнгөрөгч оны 7 дугаар сард байгуулагдсан бол гурав дахь Онцгой дээд шүүхийг энэ оны 9 дүгээр сард байгуулахаар төлөвлөөд байгааг дурджээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна