Африкийн Кени улсын багш шилдгээр шалгарч, $1 сая долларын эзэн боллоо
Өчигдөр буюу Ням гарагт Арабын Нэгдсэн Эмират Улсын Дубай хотод Varkey Foundation сангийн “Global Teacher Prize” шагнал гардуулах ёслол боллоо.
Энэ жилийн шилдэг багшаар дорнод Африкийн Кени улсын математик, физикийн багш Питер Табичи шалгарч, $1 саяын мөнгөн шагнал хүртжээ.
Тэрээр нэр хүндтэй хувийн сургуульд ажиллахаа больж, Кенийн ядуу тосгоны дунд сургуульд шилжиж багшлах болсон нь өдгөө олон хүний талархал хүндэтгэлийг хүлээгээд байна.
Сэтгэгдэл бичигдээгүй байна