Ариана Грандыг нэг удаа дуулуулахад хэдэн төгрөг хэрэгтэй вэ?

2019/04/17
Хөрөнгө чинээгээрээ гайхуулах дуртай, тэр ч бүү хэл ''Мөнгө асуудлыг шийдэж чадахгүй гэж бодож байгаа хүн асуудлуудаа шийдэж чадах хэмжээний их мөнгөтэй болж үзээгүй'' гэх мэт үгстэй "7 Rings" нэрт дуу хүртэл гаргаад амжсан дуучин Ариана Гранд жил бүр зохион байгуулагддаг Coachella хөгжмийн наадмын тайзан дээр үзүүлсэн тоглолтынхоо хөлсөнд 8 сая долларыг авсан байна шүү. Тэрбээр өөрийн 26 дуугаа Ники Минаж, NSYNC, Дидди нартай хамтран Coachella наадмын тайзан дээр дуулсан байна. Энэ нь ойролцоогоор 21 тэрбум төгрөг болох юм. Түүний “7 Rings,” “Thank U, Next,” “Break Up With Your Girlfriend, I’m Bored,” дуунууд нь Арианаг Биллбоардын түүхэнд эхний 3 байрыг эзэлсэн анхны соло уран бүтээлч болгоод байгаа юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна