Япон улсын хүн амын тоо эрчимтэй буурч байна. Тус улсын хүн амын тоо жил бүр дундаж хэмжээний хотын иргэдтэй тэнцүү тооны хүнээр буурч байгаа бөгөөд энэ чиг хандлага цаашид ч үргэлжлэх төлөвтэй байна.
Японы Дотоод хэргийн яамнаас энэ долоо хоногт ээлжит таагүй статистикаа танилцуулсан юм. Өнгөрсөн онд тус улсын хүн ам 430 мянгаар багасчээ. Энэ алдагдлыг цагаачдын урсгалаар бага ч атугай нөхсөн ч хүн амын алдагдал 0.21 хувьд хүрээд байна. Өнгөрсөн онд тус улсад 161 мянган иргэн иржээ.
Япон улс өдгөө 126.4 сая хүн амтай. Энэ нь 2010 оны хамгийн дээд үзүүлэлт буюу 128 сая хүн амаас 1.5 сая хүнээр багассан гэсэн үг юм. “Япон улсад хүн амын тоо эрчимтэй буурсан гол шалтгаан нь төрөлт багасч, нас баралт нэмэгдсэнтэй холбоотой” гэж Үндэсний улс төрийн судалгааны хүрээлэнгийн профессор Акихико Мацүтани тайлбарлаж байна.
Дэлхийн хоёрдугаар дайны өмнөхөн Япон улсад төрөлт маш их байжээ. Харин одоо тухайн үед төрсөн хүмүүс нас дээр гарч, нас баралт нэмэгдэх хандлагатай болжээ. Ялангуяа хот суурин газар руу хүмүүс их нүүдэллэж байгаагаас болж хөдөөгийн хүн амын тоо эрс багасч байна. Аомори, Акита мужуудад хүн амын тоо жилд 1-ээс дээш хувиар буурч байгаа юм. Олон ч тосгонд 70-аас доош насны хүмүүс үлдээгүй байна. Тиймээс цоожтой хаалга, цонхтой дэлгүүр, байр байшингууд Японы тосгодод энгийн үзэгдэл болжээ.
Хүн ам зүйн судалгаанаас нь харахад, хүн амын хөгшрөлтийн улмаас нас баралтын түвшин тасралтгүй өссөөр 2030 он гэхэд багасах юм байна. Гэсэн ч төрөлт бага байгаа тул хүн амын тоо 2030 оноос хойш ч буурна гэжээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна