Амжилтын түүх: Марк Цукербергийн саналаас татгалзсан хамгийн залуу тэрбумтан

2019/08/06

“Snapchat” компанийг үндэслэгч Эван Шпигель

“Snapchat” компанийг үүсгэн байгуулагч Эван Шпигель Станфордын их сургуулийн оюутан байхдаа Snapchat.inc.con компанийг Бобби Мурфи, Рэгги Браун нартай  хамтран байгуулж байжээ.

2015 онд хамгийн залуу баянаар нэрлэгдэж байсан түүний жинхэнэ нэрийг Эван Томас Шпигель гэдэг. Тэрээр 1990 оны зургадугаар сарын 4-нд Лос Анжелес хотод Жон Шпигель, Мелисса Энн Томасын гэр бүлд төржээ. Харин Эван Шпигель 2017 оны тавдугаар сард Австралийн загвар өмсөгч Миранда Керртэй хуримаа хийсэн байна.

Тэдний хуримд 45 хүн оролцсон байдаг. Харин дараа жилийн тавдугаар сарын 7-нд Харт Шпигель гэдэг хүүтэй болсон аж. Мөн хосууд өнгөрсөн гуравдугаар сард хоёр дахь хүүхдээ хүлээж байгаагаа зарлажээ.

Snapchat-тай холбоотой баримт

Snapchat аппликейшнд өдөрт 190 сая хэрэглэгч нэгддэг байна. Харин цахим зурвас бичих боломжтой твиттерт өдөрт 136 сая хэрэглэгч нэгддэг нь Snapchat-д бүртгүүлдэг хэрэглэгчдийн тооноос 35 хувиар бага ажээ. Энэ компани сүүлийн үед гаргасан эдийн засгийн үр дүнгээр дөрвөн тэрбум шинэ хэрэглэгч байна.

Тэднээс 80 сая хэрэглэгч нь Хойд Америкт амьдардаг нь энэ аппликейшний хэрэглэгчдийн тоо тус бүс нутагт өссөнийг харуулж байгаа юм байна. Түүний аав ээж нь хоёулаа өмгөөлөгч мэргэжилтэй ажээ. Эван Шпигель Санта Моника хотын урлаг, шинжлэх ухааны Кроссроадс хэмээх сургуульд суралцсан байна. Мөн Отисийн дизайн, урлагийн сургуульд суралцаж дизайны хичээл заалгаснаар энэ хичээлд дурласан гэдэг.

Тэрээр Кроссроадс сургуулиа төгсөх жилээ Пасадена хотын Дизайн, урлагийн төв коллежийн хичээлд сууснаар үргэлжлүүлэн суралцжээ. Энэ үеэр дадлага хийх хугацаандаа маркетинг болон дизайны хэд хэдэн төсөл хийсэн байна. Эван Шпигель арван жилээ төгсөөд дизайны чиглэлээр үргэлжлүүлэн суралцах ёстойгоо мэдэж байв. Тиймээс Станфордын их сургуульд бүтээгдэхүүний дизайнаар суралцахаар элсчээ.

Тэрээр бүтэлгүйтсэн хоёр төсөлд нь хамтран ажилласан Бобби Мурфитай танилцсан байна. Эхний төсөл нь “Google circle” хэмээх сүлжээг дэмжсэн нийтийн цахим сүлжээ байсан ажээ. Харин хоёр дахь нь их сургуульд элсэн орохыг хүссэн оюутнуудын хүсэлтийг удирдахад нь туслах зорилготой “futureshman.com” цахим хуудас хийсэн нь бүтэлгүйтсэн байна. Үүний дараа шинэ төслийн санаа өгсөн гурав дахь хамтрагч Рэгги Браунтай нийлсэн байна.

Ингэснээр  гурван хамтрагч Пикабо хэмээх дүрс нь алга болдог аппликейшнийг бүтээх санааг Рэгги Браун сэдснээр Эван Шпигель загвар дээр нь ажиллаж эхэлжээ. Гэвч тэдний бүтээлийг найз нар нь нааштай хүлээж авсангүй. Энэ аппликейн нь амжилт олно гэж тэд бодохгүй байсан аж. Энэ үеэр Эван Шпигель Рэгги Браунтай муудалцсан байна.

Гэвч Бобби Мурфи, Эван Шпигель нар Пикабог шинэчилж Snapchat аппликейшнийг 2011 онд дахин цацжээ. Энэ нь найз нарынх нь бодож байснаас их амжилт олсон учраас Эван Шпигель аппликейшнээ сайжруулахын тулд их сургуулиа төгсөхийн өмнө сургуулиасаа гарсан байна.

Хувь хүний мэдээллийг хамгаалахад чухалчилдаг

Эван Шпигель Лаурен, Каролин гэсэн хоёр эмэгтэй дүүтэй. Тэд нь ч гэсэн ахынхаа нэгэн адил тусгай хангамжинд элбэг хангалуун өссөн ажээ. Хамгийн залуу тэрбумтан гэгддэг Эван Шпигель цахим ертөнцөд бизнес эрхэлдэг бусад хүнээс ялгаатай нь хувь хүний мэдээллийг хамгаалахад хөрөнгө оруулалт хийхээс гадна эргэн тойрондоо зэвсэгтэй харуул хамгаалалттай байхыг чухалчилдаг гэнэ. Чөлөөт цагаа ном уншиж, цэцгээ арчилж, нисдэг тэргээр нисч өнгөрүүлэх дуртай ажээ. Харин хувь хүний хувьд их нууцлагаас гадна бүхнийг хяналтдаа байлгах дуртай гэнэ.

Өөр нэг сонирхдог зүйл нь автомашин бөгөөд түүний гараашид аав ээж нь 2006 онд түүнд бэлэглэсэн Кадиллак Ескаладе байдаг байна. Мөн Лексус 3, мустанг 1966, Феррари загварын машинтай. Эван Шпигель Станфордын их сургуульд суралцахаасаа өмнө био анагаахын компанид дадлага хийж байжээ. Дараа нь Өмнөд Африкт мэргэжлийн багшаар ажиллаж байсан байна. “Фэйсбүүк” компани түүнд “Snapchat” аппликейшнийг нь 2013 онд худалдаж авах санал тавьсан ч татгалзжээ. Гэхдээ Эван Шпигель энэ саналаас нь татгалзсандаа харамсах хэрэг гарсангүй. Учир түүний бүтээсэн аппликейшнийг хэрэглэгчдийн тоо нэмэгдэж, хэрэглэгчдийнхээ хүрээг тэлсээр байгаа юм.

Эх сурвалж: polit.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна