Ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдлаа


Нийслэлийн СХД-т ноцтой зам тээврийн ослын улмаас хоёр хүн амиа алдсан хэрэг гарлаа.

Тодруулбал, СХД-ийн 22 дугаар хороо, Зэвсэгт хүчний 151 дүгээр ангийн дэргэд зам тээврийн осол болж автомашины хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг өчигдөр буюу нэгдүгээр сарын 11-ний өдрийн 23:59 цагт хүлээн авчээ. Ингээд дуудлагын дагуу Нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид 15 км замыг туулан 00:14 цагт очиход “Приус-11” загварын суудлын автомашины бүхээгийн хэсэгт нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хорооны иргэн О /33 настай, эрэгтэй/,О /28 настай, эрэгтэй/ нарын цогцсыг гаргаж, хүлээлгэн өгсөн.

Уг асуудлаар ТЦА-ны УСХ-ээс тодруулахад “Ачааны автомашин, суудлын автомашин хоорондоо мөргөлдөж, суудлын автомашины жолооч, зорчигч хоёулаа амь насаа алдсан ноцтой осол өчигдөр буюу 2021 оны нэгдүгээр сарын 11-ний 23.50 минутын орчимд гарчээ. Ослын шалтгаан нөхцөлийг тогтоохоор Тээврийн прокурорын хяналтан дор Тээврийн цагдаагийн албаны мөрдөн шалгах газарт шалгаж байна” гэсэн юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна