Өнөөдрийн тусгай үүргийн онгоцоор ирэх байсан иргэн БНСУ-д нас баржээ


Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 10:40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрч орой 19:00 цагт Улаанбаатарт буух хуваарьтай ба тус онгоцоор 165 иргэн эх орондоо ирэхээр болсон билээ. 

Харамсалтай нь өнөөдөр эх орондоо ирэх хүсэлт гаргасан ч ирж чадалгүйгээр нэг иргэн БНСУ-д нас барсан байна.

Эх сурвалжийн мэдээллээр нас барсан иргэн 1986 оны залуу байсан гэх ба Консулын газраас өгсөн мэдээллээр тухайн иргэнийг ямар нэгэн эрүүл мэндийн асуудалгүй байсан хэмээн хэллээ.




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.188.233
    2021/01/15

    Za uneheer haramsaltai zuil boljee. Gehdee haa haanaa l hetsuu bna daa.

    Хариулах