Т.Доржханд: Х.Баттулга, Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр зэрэг хүмүүс ерөнхийлөгчид дахин нэр дэвших эрхгүй


УИХ-ын гишүүн Т.Доржханд Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар иргэний хувиар ҮХЦ-д хандаж байгаагаа мэдэгдлээ. 

Тэрээр, Өмнөх Ерөнхийлөгч дахин сонгуульд нэр дэвших юм уу. Гэтэл ҮХ-нд тов тодорхой дэвших боломжгүй ээ гээд заасан байгаа. Энэ асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгах ёстой гэсэн үндэслэлээр ҮХЦ-д иргэний журмаар би болон манай хуульч Үүрцайх бид хоёр хандаж байна. Монгол улсын ерөнхийлөгч зөвхөн нэг удаа, зургаан жилийн хугацаагаар сонгогдоно гэдэг заалтыг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгаагүй. 

УИХ-ын чуулган дээр хоёр ч удаа асуусан. Тайлбарыг нь эх барьж байгаа нам, УИХ хангалттай тайлбарлаж өгөөгүй. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулиар өмнө нь ерөнхийлөгч хийж байсан одоо хийж байгаа тухайлбал, Халтмаагийн Баттулга, Цахиагийн Элбэгдорж мөн Намбарын Энхбаяр, Багабанди, Пунсалмаагийн Очирбат тэргүүтэй ийм ерөнхийлөгч нар дэвших эрх байхгүй. ҮХ-н зохицуулалтаар ерөхийлөгчийн хугацаа дээд тал нь хоёр удаа дөрвөн жил буюу найман жилээр, энэ удаа бол нэг удаа буюу зургаан жилээр гэж тодорхой тусгасан байгаа. Энэ тодорхой заалтыг ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулин дээр заагаач ээ тусгаачээ" хэмээн байр сууриа илэрхийллээ.



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.217.35
    2021/01/19

    Kkkk ta nar olj harahgui bn gejuu, Huuk ni bayar hurgej hair zarlaal nuguuh ni iim yum yarij bas koshnogoo uguul kkk savaachih yumaa neeree

    Хариулах
  • 79.97.73.38
    2021/01/19

    Энэ нөхөр зүүний үзэлтэн ГЭЖ үнэн юм шиг бна ,дэлхий н банкний эзэдийн гар хөл гэж бна даа.Ард түмний амьдралыг өөд төлье гэж ярихгүй гадаадын хөрөнгө оруулалт гэх нэрийдлээр дэлхийг захирч бгаа хулгайчдыг оруулж ирээд монголчуудыг боол болгохнээ

    Хариулах
  • 64.119.21.92
    2021/01/18

    За тэнэгтээрэй.гайгүй залуу гэж бодсон чин юу вэ

    Хариулах
  • 103.10.23.129
    2021/01/18

    Энэ нөхөр ямар санаатай ингэж хэлж байгаа юм бол.Уг нь маш ойлгомжтойгоор л бичсэн байсан даа...ҮХ-н өөрчлөлтөөр 1 удаа 6жилийн хугацаатай сонгогдоно гэсэн хууль маань 2020-5-25 наас хэрэгжиж эхэлсэн.Энэ хууль ухарч үйлчлэх тухай заалт огт байхгүй.Тиймээс урьд нь Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан тэр тусмаа одоо ажиллаж байгаа Х.Баттулга бол гарцаагүй сонгуульд оролцох эрхтэй байгаа...Харин нэр дэвших эрхээ эхлээд намаасаа л авах хэрэгтэй...Доржханд бол хэн нэгний хатгаасаар ингэж ярьсан байх.Угтаа бол бүр өөрөөр АН-н хагаралдааныг ашиглаад Х.Баттулгыг ХҮН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлсэн бол намынх нь хувьд маш хэрэгтэй байсан юм...Ерөнхийлөгч бол хуулиараа аль ч намын харьяалалгүй байгаа шүү дээ...Доржханд бол улстөрч тэр тусмаа намын дарга хийх хэмжээнд боловсроогүй л хүн байна.Эндээс дүгнэж үзэхэд ХҮН бол Ерөнхийлөгчийн сонгуульд МАНтай хамтарч ажиллах тэднээс мөнгө авч сонгуулийн зардлаа МАНаар даалгах юм байна гэдэг нь ойлгомжтой байна даа

    Хариулах