Өнгөрсөн шөнө ЭРҮҮЛЖҮҮЛЭХ байранд нэг иргэн АМИА АЛДЖЭЭ


Өнгөрсөн хоногт буюу нэгдүгээр сарын 18-19-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний улмаас найман хүн нас баржээ. Эдгээрийн хоёр нь бусдын гарт амиа алдсан байх ба хамтдаа архи ууж байгаад санаатайгаар амь насыг нь хохироогоод, хэргийн газраас зугтсан хэргүүд байна. Эдгээр хүн амины хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж, сэжигтэн этгээдүүдийг саатуулаад байгаа ажээ.

Мөн түүнчлэн, нийслэлийн Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн  эрүүлжүүлэх байранд хүн нас барсан гэх хэрэг бүртгэгджээ. Тус дүүрэгт оршин суух хаягтай 51 настай эрэгтэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа эрүүлжүүлэх, саатуулах байранд хүргэгдэж ирээд, удалгүй амьсгал хураасан байна.

Энэхүү хэргийг Нийслэлийн цагдаагийн удирдах газраас бүрэлдэхүүн ирж, шалгалтын ажиллагаа явуулсан байх ба эд мөрийн баримтаар эрүүлжүүлэх байрны хяналтын камерын бичлэгийн хураан авч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Өнгөрөгч 2020 онд мөн Төв аймаг дахь эрүүлжүүлэх байранд 53 настай хүргэгдэж ирээд  нас барж байсан тохиолдол гарч байсан ба энэ хэргийг шалгаж дуусаад, гаднын нөлөөгүй нас барсан гэж дүгнэсэн байдаг.

Эх сурвалж: Zindaa.mn



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна