Нэр хүнд нь "газарт унаад буй" АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп сүүлчийн удаа үг хэлэхдээ Жозеф Байдены засаг захиргаа ирснийг хүлээн зөвшөөрч, түүнд амжилт хүсчээ.
Тэрбээр “Шинэ Ерөнхийлөгчид Америк орныг аюулгүй байлгаж, хөгжин цэцэглүүлэхэд нь амжилтад хүсч байна. Бид дэлхийн түүхэн дэх хамгийн агуу эдийн засгийг байгуулсан. Мөн АНУ холбоотнуудаа бэхжүүлж, БНХАУ-ыг сөрөн зогсоход улс орнуудыг хөдөлгөсөн" хэмээн мэдэгдлээ.
Түүнчлэн нэгдүгээр сарын 6-нд Капитол руу халдсан нь америкчуудын үнэт зүйлд халдсан явдал гэж онцолжээ. Трамп эцэст нь Цагаан ордны ажилтнууд болон захиргаанд талархал илэрхийлэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна