Бид тайвнаар үзэл бодлоо илэрхийлж байна

Х.Есү
2021/01/21

Тэмцэлийг зогсоох гэж цагдаа нар шаардлага тавьж эхэллээ. Тэмцэж байгаа эрүүл мэндийн салбарыханыг Д.Сүхбаатарын талбайруу оруулахгүй хашсаар байна. Ээлжээ тараад ирцгээсэн эмч сувилагч асрагч гэх мэт салбар салбараас нэгдэн цугласаар байна. Тэд 3 эгнээгээр талбай тойрон алхаж байна. 

Тэд "Өмнө нь салбарын бус хүн сайд болдог тэдгээр хүмүүс юу ч хийгээгүй, Т.Мөнхсайхан сайд ажлаа аваад маш богино хугацаанд олон асуудлыг шийдээд юм хийж чадхаа харуулаад байгаа учраас бид ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө тэмцэж байна, түүнээс биш Т.Мөнхсайхан гэдэг хүний төлөө зогсоод байгаа зүйл байхгүй, Эрүүл мэндийн салбарт хөгжлийн шинэ салхийг оруулж буй шинэ залуу мэргэжлийн сайдаа салбарынхан болон иргэд олон нийт дэмжиж байна" гэсэн үзэл бодолтойгоор мэргэжлийн сайдаа үлдээхээр нэгдээд байна. 

"Т.Мөнхсайхан сайдын ажлыг хийлгэе. Тэр чадна бид нэгдэж байна,  Нэгдэх хүмүүс бүгд холбогдоорой!!! Маргааш буюу 21-ний 8 цагаас төв талбайд цуглаж нэгдэцгээе!!! гэсэн уриалгыг гарган тэд нэгдэж байна.



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.