Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар Н.Энхбаярын нэхэмжлэлтэй Сонгуулийн ерөнхий хороо, Цагдаагийн ерөнхий газар, тус газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албанд холбогдох хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан гомдлын дагуу 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ.
Нэхэмжлэгч Н.Энхбаяр нь Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 98 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Монгол Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах, Цагдаагийн ерөнхий газрын 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 8/1921 дугаар, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 8/1967 дугаар лавлагаануудыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгож, мэдээллийн санд бүртгэгдсэн байдлаар лавлагаа олгохыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан юм.
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дээрх хэргийг 2020 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн билээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.230
yagaad zaaval garna geed uheed bgaa ni erduu oilgohgui yumdaa,shudee zuuj garch ireed bugdiig ni tseverlechih bish bgaadaa Numberone
Хариулах64.119.20.159
70, 80 шахаж байгаа Чрамп, Жо нар дэлхийг удирдаж байхад 60 гаран насны Намбарван 3,3 сая хүнийг удирдалгүй яахав дээ. Хулгайчаас гэгээнтэн болсон хүн олон шүү.
Хариулах192.82.78.226
Сайн яумийг сурахад хэцшү
Хариулах192.82.78.226
Хүн болгон ганц тарни уншихаар пин гээд амьдрал нь сайжирч чадахгүй. Хүн бүр тарнийг хүлээн авах нь адилгүй
Хариулах203.91.115.48
Энхбаяр шиг eрөнхийлөгч хэрэгтэй байна
Хариулах192.82.72.85
Авлигын загалмайлсан эцэг Н.Энхбаяр монголын улс төрийг асар ихээр бохирдуулсан хог шүү дээ. Анх удаа сайдын албан тушаалыг үнэлж зарсан гэж хүмүүс ярьдаг
Хариулах202.9.47.21
Наадмаар уралддаг байсан хөгшин морьд дагаад шогшдог шиг юм болохнээ дээ өрөвдчихлөө
Хариулах