Монгол Ардын хувьсгалт намын 100 жил, МАХН-ын Онц их хурлын 10 жилийн ой өнөөдөр тохиож, арга хэмжээнд тус намын удирдлагууд, намын гишүүд дэмжигчид оролцов.
Арга хэмжээний нээлтийн үеэр МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "Бид ардчилсан социалист үзэлтэй намын хувьд монгол хүн бүр нийгэм, эдийн засаг, соёлын хувьд эрх чөлөөтэй байх ёстой гэж үзэж, шударга ёс улс төр ард түмэнд тэгш үйлчилдэг, эрх чөлөө тусгаар тогтнол тэдгээрт тулгуурласан ардчилсан ёсыг баримтлах нь Монгол Улсын Үндсэн хуулинд заасан хүнлэг энэрэнгүй, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоох үндсэн зарчим юм.
Монгол улсын үндсэн баялгийг баян ядуугийн ялгаа гаргахаас сэргийлж, цөөн гэр бүлд хуваарилах бус нийт ард түмэнд тэгш хуваарилахыг эрхэмлэж байна. Бид хэсэг бүлгийн ноёрхол, монголын баялаг гадаадын нэг хоёр корпорациас хамааралтай байж хэрхэвч болохгүй хэмээн үздэг.
МАХН ардчилсан социалист үзлийг баримтладгийн хувьд ард иргэд бүр ажил орлоготой, өрийн дарамтгүй, залуус гадаадад заавал өндөр боловсрол дээшлүүлэх зэрэг ажлыг нэн тэргүүнд хамтран хийхийг та бүхэнд уриалж байна . Иймд монгол хүн бүрийн дуу хоолой хэрэгтэй бөгөөд монгол иргэн бүр хамтдаа тэмцэх хэрэгтэй байна" гэдгийг онцолж байлаа.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна